Dursamj

бичсэн: Shivnee, 2010-07-08, 19:11

Honh duugarhaas omno hicheeldee amjin oroh gj bagshtai uraldan arai hiin orood sandchin bain suugaad amisgaa daran vzgee gargamagts lekts ehlen bvgd nam gvn boldogson.Hogshin bagsh zogsoo zaigvi bichvvlsni etsest dor hayj tawan huudas bolonguut ooriin erhgvi bichehees zalhaj hurdan bichej bui met dvr vzvvlen hii saraachihad zawsarlah honh duugarch bidniig bayrluulna.Irts duudan temdegleh mochid bidnii jvjig jinhene yosoor eheldeg baiw....

төрөл:өгүүллэг
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

зүгээр л цэцэг

бичсэн: Shivnee, 2010-06-21, 23:03
Сэтгэл сэргээх сайхан цэцгэнд би дуртай. Үнэрийг нь үнэртээд өнгө өнгийн цэцэгсийн дунд дэндүү жаргалтайгаар дэндүү амар тайвнаар хэвтэн шувуудын жиргээг сонсож байна гэж төсөөлөх би дуртай.Ялдам өнгө нялуун ч юм шиг гайхам үнэр бүхэн нь цэцэгс бүхэнд давтагдашгүйгээр байдаг учраас танхилхан бас эрхэмсэг бүсгүй хүнтэй би зүйрлэх дуртай.

...
төрөл:өгүүллэг
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Чинийй тухай

бичсэн: Shivnee, 2010-06-21, 22:42
Чиний тухай бодол шөнөжин сэтгэл эзэгнэнэ
Чамайг үгүйлсэн зүрх үргэлж булгилан хөөрнө
Чамд тэмүүлэх хүсэл минь цохилох лугаа лугшина
Чамайг санах харц минь өдөржин цонх ширтэнэ

төрөл:шүлэг
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Зүрхэн чулуу

бичсэн: Shivnee, 2010-04-08, 16:50

Одод анивчин огторгуйг чимэн ,саран мишээж саруул тэнгэрийг гэрэлтүүлж ,цас будран хаялсан цаанаа л нэг намуухан хэрнээ дулаан орой байсан юм.Энэ үдэш бол миний хайртай залуу надад "зүрхэн чулуу" дурсгасан үдэш буюу  2007 оны дөрөв дүгээр сарын гурван байлаа.Бид хоёрын бяцхан дурлалын түүх энэ зүрхэн хэлбэртэй чулуунаас үүдэлтэй гэж би боддог.Энэ чулуу хэзээ ч мартагдашгүй хайрын минь бэлэг тэмдэг болсон юм.Тэр үед би үерхэл,хайр гэж юу болохыг ч мэддэггүй онгон зүрх сэтгэлийг минь хэн ч булаагаагүй болохоор онгироо бас хөөрүү зантай эгэл жирийн охин байж билээ.Тэнэгхэн би чинь чамтай үргэлж хамт байгаад  дасчихна гэдгээ мэдээгүй л дэндүү ойр дотно найзалдаг байсансан.Цаг хугацаа намайг ,чамд улам ихээр дасгаж ,зүрх сэтгэлд минь чи аль хэдийнэ байраа эзэлчихээд ,нэг л мэдэхэд чамайгаа санадаг ,бусдаас харамладаг болчихсон байв....

төрөл:өгүүллэг
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Хайрын тухай шүлэг

бичсэн: Shivnee, 2010-04-06, 23:22

Дулаахан салхитай жирийн тэр өдөр
Дэндүү сайхан чамайгаа харчихаад
Дурласнаа мэдэхгүй алхаж явахдаа
Дөлгөөхөн харцыг нь төсөөлөн алхсан

Зүрх ингэж өвддөг гэдгийг
Зөгнөсөн бишдээ мэдээгүй явлаа
Зүггүй хөөрхөн зангаас чинь болж
Заримдаа чамайгаа хардах юм

Хайрын тухай шүлэг бичихдээ
Хагацал байдгыг бичилгүй өнгөрөөлөө
Хонгорхон чинийхээ яриаг сонсохдоо
Хос болсон мэт мөрөөдөн мэлмэрсэн

Дурлаж үзэхсэн гэж бодож байхдаа
Даанч гоёор төсөөлж байжээ
Дассан сэтгэл минь хайр болсныг
Дөнгөж саяхан би мэдэрлээ




 


...
төрөл:шүлэг
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих