2011-03-29
Би дуртай

Зүгээр л би чамайгаа чанга тэврэх дуртай
Зөндөө ихээр санасныгаа мэдүүлэх би дуртай
Зүрхний чинь цохилтыг чагнаад чимээгүй байх дуртай
Зүйрлэмгүй тэр сайхан амар тайвныг мэдрэх би дуртай

Гэгээлэг хаврын дулаахан өдөрт би дуртай
Гэрэл чимэглэл нь ассан хотын шөнөөр алхах дуртай
Гэнэнхэн зан гаргаж энгэрт чинь эрхлэх дуртай
Гэгээ тасраагүй байхад хамтдаа зугаалах би дуртай

Үнэрийг чинь үнэрлээд мөрийг чинь налах дуртай
Үлгэрийн юм шиг сайхан амьдралыг төсөөлөх би дуртай
Үнэхээр чамд хайртай гэж шивнэх би дуртай
Үнэн зүрхний угт чи минь байдаг болохоор өөртөө би бас дуртай


Сэтгэгдэл:


hi
nzaa goy boljeeee гоё шүү
Бичсэн: kaka_bama (зочин) цаг: 09:47, 2011-03-30 | Холбоос | |


гоё шүү
Бичсэн: Зочин цаг: 23:13, 2011-03-29 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax