Надад шивнээрэй

бичсэн: Shivnee, 2012-01-25, 17:06

Чи минь наддаа хэдэн сайхан үг шивнээрэй
Чихний минь дэргэд ирээд сэтгэлийн үгээ хэлээрэй
Чамайг хайрлана гэж зүрхэнд минь чанга хэлээрэй
Чамайгаа халамжилна гэж сэтгэлдээ бат шийдээрэй

Би хариуд нь чамдаа шивнэе
Булгилах зүрхэнд минь чи байдгыг хэлэе
Бурханаас илгээгдсэн цорын ганц хайр минь гэж батлая
Би чамайг өөрөөсөө ч илүү хайрлана гэж амлая...

төрөл:шүлэг
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Би дуртай

бичсэн: Shivnee, 2011-03-29, 22:42

Зүгээр л би чамайгаа чанга тэврэх дуртай
Зөндөө ихээр санасныгаа мэдүүлэх би дуртай
Зүрхний чинь цохилтыг чагнаад чимээгүй байх дуртай
Зүйрлэмгүй тэр сайхан амар тайвныг мэдрэх би дуртай...

төрөл:шүлэг
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Намарт зориулсан сэтгэлийн үг

бичсэн: Shivnee, 2010-11-19, 13:47
Намраа би чамайг яасан удаан хүлээсэн бэ?
Найран дуугарах салхины аясаар навч чинь хүртэл гунигтай шажигнан
Намар чи оройтож ирээд намайг аргадах гэсэн шиг
Нулимсыг минь навчаараа арчин удахгүй өвөл ирнэ хэмээн шивнэнэ...
төрөл:шүлэг
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Нууц шүлэг

бичсэн: Shivnee, 2010-08-20, 23:45

Хайртай гэж чамд хэлэх зориг надад байхгүй

Харамсахгүй гэж сэтгэлдээ шийдэх итгэл надад байхгүй

Хайрлаж явна хэмээн тангараглах сэтгэл надад байхгүй

Харуусаж байгаа ч сэтгэлээ илчлэх үнэн надад байхгүй...

төрөл:шүлэг
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Чинийй тухай

бичсэн: Shivnee, 2010-06-21, 22:42
Чиний тухай бодол шөнөжин сэтгэл эзэгнэнэ
Чамайг үгүйлсэн зүрх үргэлж булгилан хөөрнө
Чамд тэмүүлэх хүсэл минь цохилох лугаа лугшина
Чамайг санах харц минь өдөржин цонх ширтэнэ

...
төрөл:шүлэг
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Хайрын тухай шүлэг

бичсэн: Shivnee, 2010-04-06, 23:22

Дулаахан салхитай жирийн тэр өдөр
Дэндүү сайхан чамайгаа харчихаад
Дурласнаа мэдэхгүй алхаж явахдаа
Дөлгөөхөн харцыг нь төсөөлөн алхсан

Зүрх ингэж өвддөг гэдгийг
Зөгнөсөн бишдээ мэдээгүй явлаа
Зүггүй хөөр...

төрөл:шүлэг
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих