2012-01-25
Надад шивнээрэй

Чи минь наддаа хэдэн сайхан үг шивнээрэй
Чихний минь дэргэд ирээд сэтгэлийн үгээ хэлээрэй
Чамайг хайрлана гэж зүрхэнд минь чанга хэлээрэй
Чамайгаа халамжилна гэж сэтгэлдээ бат шийдээрэй

Би хариуд нь чамдаа шивнэе
Булгилах зүрхэнд минь чи байдгыг хэлэе
Бурханаас илгээгдсэн цорын ганц хайр минь гэж батлая
Би чамайг өөрөөсөө ч илүү хайрлана гэж амлая

Хайртай гэдэг үгийг надаас бүү харамлаарай
Хорвоод хайр аз жаргал авчирдгийг чи минь мэдрээрэй
Хязгааргүй хайрлах хүслээ битгий хориорой
Хүссэн үедээ намайгаа тэврээрэй

Зүгээр л чамтай үргэлж хамт гэж би хэлэе
Зүйрлэмгүй ихээр санадаг шүү гэж ичингүйрэе
Зуны өнгө шиг гэгээлэг ил тодоор хайрлая
Зүрхэнд гэрэлтэх од минь хэмээн бусдад би өчөе

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax