Үеийн нөхөддөө хэлэх үг

бичсэн: Shivnee, 2011-07-01, 22:49

 Нар мандахдаа бүгдийн дээр илчээ адилхан тусгадаг. Амьдралд тохиолдох хэцүү асуудлыг бараан үүл гэж төсөөлвөл тэнгэрийг бүрхсэн тэр бараан үүл түр зуурынх гэдгийг хэзээ ч бүү март. Учир нь ямар ч үүлний цаана нар үүрд мөнх үргэлж байж байдаг....

төрөл:өгүүллэг
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Эргээд бодохнээ дэндүү сайхан

бичсэн: Shivnee, 2011-04-06, 01:55

Үргэлж завгүй байна гэдэг цагийг дэмий биш дэмтэй өнгөрөөж  байгаа мэт боловч олон зүйлийг амжуулах гэж зүтгэж байгаа нь заримдаа бие болоод сэтгэлийг ихэд чилээх юм. Өнөөх л дадал болсон оройн 9 цагт гэртээ орж ирлээ. Энэ удаа хичээлээ хийх гэж үхэн хатан тэмүүлсэнгүй зүгээр л төгсөлтийн монтажаа үзмээр санагдаад нээлээ. Ойрд үзээгүй их дотно зураг нэлээд харагдана. Зургандаа автан инээмсэглэх үед завсарт нь байсан хонхны баярын бичлэгтэй СD эргэлдэн унах нь тэр. Яагаад ч юм яг л энэ цаг үед тэрхүү бичлэгээ дахин нэг үзэх ёстой юм шиг нэг л сайхан мэдрэмж төрөв. Хурдхан компьютэрээ асааж өнөөх СD-гээ  яаравчлан хийж нэг бүрчлэн эхнээс нь дуустал үзлээ. Эргээд бодохнээ бидний төгсөлтийн баяр дэндүү сайхан болжээ. ...

төрөл:өгүүллэг
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Өнөржаргалын "Хунгийн дуулал"

бичсэн: Shivnee, 2011-03-08, 20:01

Сонсоод ч уйдамгүй нэг л сайхан сонсголонтой.

төрөл:өгүүллэг
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Хагацал

бичсэн: Shivnee, 2011-02-18, 19:32

Хорвоо дээрх хамгийн аймшигтай зүйл нь хагацал юм байна гэдгийг өнөөдөр маш сайн ойлголоо. Өөрийн мэдэлгүй нулимс урсаад л мөн уйлж байгаа хүн харах үнэхээр сэтгэл өвдмөөр. Яах ч аргагүй тулаад ирж байгаа энэ гашуудлыг тойроод өнгөрөх ямар ч боломжгүй. Ийм хэцүү үедээ л цаг хугацааг маш ихээр үгүйлж байна....

төрөл:өгүүллэг
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Би

бичсэн: Shivnee, 2011-01-08, 20:30

Би хорвоо дээрх олон зүйлийг үзэж туулсан бүхнийг мэдэгч хүн биш. Одоогоор дөнгөж амьдрал гэгч уудам гүнзгий далайд хөл тавьж буй нэгэн. Өөрийн хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн түүнийхээ төлөө чадан ядан зорьж байгаа жирийн нэгэн эмэгтэй. ...

төрөл:өгүүллэг
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Зүрхний тайвшрил болсон сарнайн гоо үзэсгэлэн

бичсэн: Shivnee, 2010-11-11, 11:58
Зүйрлэшгүй гоо тансаг бүхэн сарнайд нэн ихээр заяагдсан гэлтэй....
төрөл:өгүүллэг
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Dursamj

бичсэн: Shivnee, 2010-07-08, 19:11

Honh duugarhaas omno hicheeldee amjin oroh gj bagshtai uraldan arai hiin orood sandchin bain suugaad amisgaa daran vzgee gargamagts lekts ehlen bvgd nam gvn boldogson.Hogshin bagsh zogsoo zaigvi bichvvlsni etsest dor hayj tawan huudas bolonguut ooriin erhgvi bichehees zalhaj hurdan bichej bui met dvr vzvvlen hii saraachihad zawsarlah honh duugarch bidniig bayrluulna.Irts duudan temdegleh mochid bidnii jvjig jinhene yosoor eheldeg baiw....

төрөл:өгүүллэг
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

зүгээр л цэцэг

бичсэн: Shivnee, 2010-06-21, 23:03
Сэтгэл сэргээх сайхан цэцгэнд би дуртай. Үнэрийг нь үнэртээд өнгө өнгийн цэцэгсийн дунд дэндүү жаргалтайгаар дэндүү амар тайвнаар хэвтэн шувуудын жиргээг сонсож байна гэж төсөөлөх би дуртай.Ялдам өнгө нялуун ч юм шиг гайхам үнэр бүхэн нь цэцэгс бүхэнд давтагдашгүйгээр байдаг учраас танхилхан бас эрхэмсэг бүсгүй хүнтэй би зүйрлэх дуртай.

...
төрөл:өгүүллэг
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Зүрхэн чулуу

бичсэн: Shivnee, 2010-04-08, 16:50

Одод анивчин огторгуйг чимэн ,саран мишээж саруул тэнгэрийг гэрэлтүүлж ,цас будран хаялсан цаанаа л нэг намуухан хэрнээ дулаан орой байсан юм.Энэ үдэш бол миний хайртай залуу надад "зүрхэн чулуу" дурсгасан үдэш буюу  2007 оны дөрөв дүгээр сарын гурван байлаа.Бид хоёрын бяцхан дурлалын түүх энэ зүрхэн хэлбэртэй чулуунаас үүдэлтэй гэж би боддог.Энэ чулуу хэзээ ч мартагдашгүй хайрын минь бэлэг тэмдэг болсон юм.Тэр үед би үерхэл,хайр гэж юу болохыг ч мэддэггүй онгон зүрх сэтгэлийг минь хэн ч булаагаагүй болохоор онгироо бас хөөрүү зантай эгэл жирийн охин байж билээ.Тэнэгхэн би чинь чамтай үргэлж хамт байгаад  дасчихна гэдгээ мэдээгүй л дэндүү ойр дотно найзалдаг байсансан.Цаг хугацаа намайг ,чамд улам ихээр дасгаж ,зүрх сэтгэлд минь чи аль хэдийнэ байраа эзэлчихээд ,нэг л мэдэхэд чамайгаа санадаг ,бусдаас харамладаг болчихсон байв....

төрөл:өгүүллэг
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих