Хайртай гэж чамд хэлэх зориг надад байхгүй
Харамсахгүй гэж сэтгэлдээ шийдэх итгэл надад байхгүй
Хайрлаж явна хэмээн тангараглах сэтгэл надад байхгүй
Харуусаж байгаа ч сэтгэлээ илчлэх үнэн надад байхгүй
Би дуралсан гэж баттай хэлж мэдэхгүй
Битүүхэн дотроо санаж байдгыг хэн ч мэдэхгүй
Булгилах зүрхэнд минь эзэн байгааг буг ч мэдэхгүй
Буцах замгүй миний сэтгэлийг чи мэдэхгүй
Андын журмаар нөхөрлөсөн харьцаа хувирдаг юм байна
Ахиад учирмааргүй учрал гэж байдаг юм байна
Алагхан зүрх ч бас догдлоод хурдан цохилдог юм байна
Анхны хайр минь гэж бодох үе ирдэг юм байна
Чиний тухай бодож байсан цаг бүрээ тэртээ хол шидэхсэн
Чамтай өнгөрөөсөн дурсамж бүрийг арчихсан